10/02/2026

Shark Tank та мэдэх үү? Тэдний гол санаа бол хөрөнгөтэй хүмүүс бусдын бизнес, санаанд хөрөнгө оруулж, компанийн тодорхой хувийг эзэмшин, өсөлтөөс нь олон дахин нугалсан өгөөж хүртэх явдал юм.

Харин одоо энэ ойлголтыг олон нийтийн санхүүжилтийн (crowdfunding) шинэ түвшинд авчиръя.

Бизнес арилжаа гэдэг бол угаасаа нийгэм дээр тогтдог. Хэрэглэгч байхгүй бол бизнес байхгүй. Тиймээс яагаад нийгэм өөрөө тэдгээр бизнесийн эзэн, хөрөнгө оруулагч, ашиг хүртэгч байж болохгүй гэж?

Манай платформын зорилго бол маш энгийн бөгөөд ойлгомжтой:
👉 Ард иргэд иргэдийн шинэ санааг санхүүжүүлнэ
👉 Бизнес өснө
👉 Ашиг нь буцаад ард иргэддээ очно

Энэ бол цөөн хэдэн хөрөнгөтнүүдэд зориулагдсан тоглоом биш. Энэ бол олон нийт хамтдаа дараагийн том компаниа бүтээх боломж. Ашигаа нийгэмд хүртээдэг, эмнэлэг тусламжийн газар барьж өгдөг Архи Пиво Ундааны компани байвал бидэнд хэрэгтэй юу? Ард иргэддээ хэрэгтэй зүйлсийг барьж босгож өгдөг манай орны баялагыг малтдаг уул уурхайн компани байвал бидэнд ээлтэй юу? Анхнаасаа итгэж, дэмжсэн хүмүүс нь тухайн компанийн амжилтаас бодит ашиг хүртэнэ. Зөвхөн “дэмжигч” биш, харин хөрөнгө оруулагч/эзэмшигч нь байна.

Бид нийгмээрээ дэмждэг, нийгэмдээ өгөөжөө буцаадаг олон нийтийн өмчтэй бизнесүүдийг бий болгох цаг ирсэн.

Хэрвээ та илүү шударга, илүү хүртээмжтэй, илүү хүн чанартай бизнесийн ирээдүйг хүсэж байвал —хамтдаа бүтээе. Хамтдаа эзэмшицгээе. Хамтдаа ашиг хүртэцгээе.

Ирээдүйн том компаниуд ганцаараа биш, олон нийтийн хүчээр төрнө.

Leave a Comment