Үндсэн

ShopMongolia.Co – Монгол урчуудын нийтийн олон улсын онлайн дэлгүүр

  • 200,000

    Нийт Цугалсан

  • 2

    Хөрөнгө Оруулагчид

  • 0

    Хоног Үлдсэн

Дүн %
0 %

Нийт Цуглуулах Хөрөнгө: 10,000,000.00

Монгол урчууд, гар урчууд, бүтээгчдэд зориулсан шинэ боломж — ShopMongolia.Co Монголд бүтээсэн зүйл дэлхийд хүрэх цаг ирлээ Та өөрийн гараар бүтээсэн чанартай бүтээгдэхүүнтэй юу? Арьсан эдлэл, үнэт эдлэл, модон урлал, оёмол хувцас, эсгий урлал, уран зураг, керамик, гар хийцийн бэлэг дурсгал—ямар ч байсан, таны бүтээл зөв зах зээлдээ хүрвэл дэлхий даяар үнэлэгдэх боломжтой. Өнөөдөр Монголын […]

by Ирээдүйн Суурь - Фьючер Фаундэйшн

Campaigns Campaigns / 2 Хөрөнгө Оруулагчид

Minimum amount is ₮100000 Maximum amount is ₮100000
  • Зорилго / Төсөл
  • Шинэ Мэдээлэл
  • Reviews (0)

Монгол урчууд, гар урчууд, бүтээгчдэд зориулсан шинэ боломж — ShopMongolia.Co

Монголд бүтээсэн зүйл дэлхийд хүрэх цаг ирлээ

Та өөрийн гараар бүтээсэн чанартай бүтээгдэхүүнтэй юу?

Арьсан эдлэл, үнэт эдлэл, модон урлал, оёмол хувцас, эсгий урлал, уран зураг, керамик, гар хийцийн бэлэг дурсгал—ямар ч байсан, таны бүтээл зөв зах зээлдээ хүрвэл дэлхий даяар үнэлэгдэх боломжтой.

Өнөөдөр Монголын олон чадварлаг урчууд, уран бүтээлчид, гар урчуудын хамгийн том асуудал бол “хэрхэн борлуулах вэ?” гэдэг асуулт.

Зах зээл жижиг.
Худалдан авагч цөөн.
Онлайн худалдааны дэд бүтэц сул.
Гадаад зах зээлд гарах гарц бараг байхгүй.

Үүнийг өөрчлөхөөр ShopMongolia.Co төрж байна.


ShopMongolia.Co гэж юу вэ?

ShopMongolia.Co бол Монголын урчууд, үйлдвэрлэгчид, бүтээгчдэд зориулсан дэлхийн зах зээл рүү чиглэсэн онлайн marketplace юм.

Энгийнээр хэлбэл:

Монголын Etsy/Amazon. Монголчуудын байгуулсан. Монгол бүтээгчдэд зориулагдсан.

Манай зорилго бол:

✅ Монголд хийсэн чанартай, оригинал бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх
✅ Монгол бүтээгчдэд долларын орлогын шинэ суваг бий болгох
✅ Жижиг үйлдвэрлэгчдийг олон улсын брэнд болгон өсгөх
✅ Монголын гар улралыг дэлхийд гаргах
✅ Монголын савхины үйлдвэр/хаягдал арьсыг боловсруулах үйлдвэр үүсгэх
✅ Монголоос гарах арьсан эдлэлийн өндөр зэрэглэлийн дэлхийн брэнд үүсгэх


Яагаад бид олон жижиг хөрөнгө оруулагчтайгаар эхэлж байна вэ?

Бид нэг том хөрөнгө оруулагч хайхгүй.

Харин 100 бүтээгч, 100 дэмжигчтэйгээр хамт эхэлнэ.

Нэг хүний дээд хөрөнгө оруулалт:

₮100,000

Зорилт:

100 оролцогч = ₮10,000,000

Учир нь бид зөвхөн мөнгө босгохгүй. Бид community үүсгэж байна.

Энэ шинэхэн төлийн анхны 100 хүн бол:

зүгээр нэг дэмжигч биш — үүсгэн байгуулагч гишүүд.


Анхны 100 хөрөнгө оруулагчдад олгох онцгой боломж

1. Борлуулалтын шимтгэл = 0%

Та ShopMongolia.Co дээр бараагаа зарж эхлэхдээ: ямар ч шимтгэл төлөхгүй

Та зарсан орлогоо: 100% өөрөө авна


2. Startup хэрхэн босдогийг дотроос нь сурна

Бид хөгжүүлэлт, маркетинг, систем байгуулах, олон улсын худалдаа, логистик, customer acquisition гээд бүх процессыг нээлттэйгээр хуваалцана.

Та: зүгээр харахгүй — онлайнаар дагалдан суралцана

Дараа өөрийн startup-аа эхлүүлэх мэдлэгтэй болно.


3. Ашгаас хувь хүртэх боломж

Анхны дэмжигчид бол: хөрөнгө оруулагчид (₮100к = 0.03%, ₮10сая = 3%, ₮100сая = 30%)

Манай олон улсын онлайн шоп өсөх тусам анхны дэмжигчдийн үнэ цэнэ өснө.


4. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ зарна

Дотоодын жижиг зах зээлээс гараад: олон улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх боломж

Таны бүтээлийн үнэ цэнэ зөв зах зээл дээр хэд дахин өсөх боломжтой.


5. Онцгой бонус — 1 өдөр арьсан эдлэлийн анхан шатны танхим сургалтанд үнэгүй суух эрх

Эхний 100 дэмжигч бүрт: Манай биечлэн заах анхан шатны арьсан эдлэлийн гар урлалын сургалтанд 1 бүтэн өдөр үнэгүй суух эрх

Бямба гарагийн анги эсвэл
Ням гарагийн анги

аль нэгийг өөрөө сонгон сууна.

Энэ сургалтаар та:

✅ Арьсан эдлэлийн үндсэн ойлголт авах
✅ Багаж хэрэгсэлтэй танилцах
✅ Гар оёдлын суурь техник сурах
✅ Жижиг арьсан бүтээгдэхүүнүүд өөрийн гараар хийх
✅ Ирээдүйд борлуулж болох бүтээгдэхүүн бүтээх эхлэлээ тавих
100н эсгүүр файлаар авах

Зөвхөн хөрөнгө оруулагчдад олгох тусгай боломж.


Бид ямар хүмүүстэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа вэ?

Бидний хайж байгаа хүмүүс:

✓ гар урчууд
✓ арьсан урчууд
✓ үнэт эдлэл үйлдвэрлэгчид
✓ мод сийлбэрчин
✓ зураачид
✓ нэхмэл эдлэл үйлдвэрлэгчид
✓ керамик бүтээгчид
✓ бүтээлч бизнес эрхлэгчид

Нэг л шаардлага: өөрийн гараар, чанартай, оригинал зүйл бүтээдэг байх

Чанарын баталгааг бид өөрсдөө хийнэ.


Монголын дараагийн экспорт юу байх вэ?

Уул уурхай биш.
Түүхий эд биш.

Монгол хүний гар, ур чадвар, бүтээлч чанар.

Дэлхий олон тооны ганц удаагын бараанаас залхаж байна.
Хүмүүс гар хийцтэй, удаан эдэлгээтэй, чанартай бүтээгдэхүүн хайж байна.

Тэр боломжийг Монголчууд авах цаг болсон.

ShopMongolia.Co — Монголын бүтээлийг дэлхийд.

Ашиг Ногдол