Фьючер Фаундэйшн, 38-р байр, ЧД Улаанбаатар, Монгол улс
Food
Монгол
Нийт Цугалсан
Хөрөнгө Оруулагчид
Хоног Үлдсэн
Нийт Цуглуулах Хөрөнгө: ₮10,000,000.00
Монгол хоолоо дэлхийд брэнд болгох аялалд хамтран хөрөнгө оруулцгаая Төслийн танилцуулга Бид Монголын уламжлалт хоол, орчин үеийн фаст-фүүд загварыг хослуулсан, Монгол улсаас эхэлж дэлхийд тэлэх фаст-фүүд сүлжээ ресторан байгуулах зорилготой.
Campaigns Campaigns / 0 Хөрөнгө Оруулагчид
Монгол хоолоо дэлхийд брэнд болгох аялалд хамтран хөрөнгө оруулцгаая
Бид Монголын уламжлалт хоол, орчин үеийн фаст-фүүд загварыг хослуулсан, Монгол улсаас эхэлж дэлхийд тэлэх фаст-фүүд сүлжээ ресторан байгуулах зорилготой.
Энэхүү төсөл нь буяны хандив биш, харин:
Ашиг хүртэх урт хугацааны хөрөнгө оруулалт
Монгол хоолны үнэ цэнийг дэлхийд гаргах брэнд бүтээх үйл явц
Хот, улс орныхоо хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулах бизнес модель
юм.
Монгол хоол дэлхийд төдийлөн таниулга муутай
Жижиг бизнес эхлүүлэхэд эхний зардал асар өндөр
Ашиг орлого нийгэмд буцаж шингэдэг тогтолцоо ховор
Бид эдгээрийг ухаалаг эхлэл + хамтын оролцоо + ил тод ашиг хуваарилалт-аар шийднэ.
Хаагдсан хуучин рестораны гал тогоог ашиглаж зардал хэмнэнэ
Зөвхөн хүргэлт → эрсдэл бага, ашиг хурдан
Меню:
Монгол уламжлалт хоол
Монгол + бусад орны хоолны фьюжн (fusion)
Хуримтлуулж орлогоос анхны байршилтай ресторан нээх
Брэнд, стандарт, менюг бүрэн тогтворжуулна
Аймаг, дүүргүүдэд салбарууд
Дараагийн зорилго: олон улсын зах зээл
Бид эхний ээлжинд ₮10,000,000 босгохоор зорьж байна.
Учир нь:
Банкинд өндөр хүү төлөхгүй
Хөрөнгө оруулагчид маань жинхэнэ хамтрагч болно
Эхний дэмжигчид маань брэндийг хамт өсгөнө
🟢 10% – 30% Хөрөнгө оруулсан Монгол ард иргэдэд → Насан туршийн ашиг хуваалцах
🟢 70% – Хотын цэвэрлэгээ, нийгмийн хөгжил, орон нутгийн төсөл
📌 Нийгэмд ээлтэй, тогтвортой, урт хугацааны бизнес модель
📈 Ашгаас хувь хүртэнэ
🍔 Ресторанаар насан туршийн хөнгөлөлт
🎥 Зөвхөн хөрөнгө оруулагчуудад зориулсан дотоод бичлэг мэдээлэл:
Бизнес эхлүүлэх бодит процесс
Санхүү, алдаа, шийдэл
Видео баримтжуулалт
🧠 Өөрийн бизнесээ эхлүүлэхэд бодит мэдлэг олж авна
🌍 Монгол брэндийг дэлхийд гаргахад оролцоно

