Юникорнс Академи, 38-р байр, ЧД Улаанбаатар, Монгол улс
Юникорнс Академи, 38-р байр, ЧД Улаанбаатар, Монгол улс
УПА буюу Ундаа Пиво Архи төсөл маань Монгол ард түмнийхээ дундаас бий болон гарч ирж та бүхэндээ ажлын байр болон эрүүл чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх мөн ашигтай ажилласан үйлдвэрээ ард иргэддээ хүртээх зорилготой юм.
Мэдээж насанд хүрэгчдэд зориулсан нийгмийн ямар ч давхаргын ард иргэд худалдаж авч хэрэглэх боломжтойгоор эхлүүлж байгаа.
Мэдээж өрсөлдөгч компаниуд байгаа дэлхийн бүх оронд байгаа гэхдээ бидэн шиг компани энэ дэлхийн хаана ч байхгүй. Бид бүхний давуу тал бол бидэнд өрсөлдөгч байхгүй. Харин бид нар тэдний өрсөлдөгч байх болно.
Манай төслийн ялгаа нь юу вэ гэхээр бусад компаниуд орлогоо өөрсдөө авдаг бол манай энэ төслөөс орж ирсэн ашигаа архи пивонд хохирч байгааа хүмүүстээ зориулах болно. Манай давуу тал бол Монгол орны орлогын 20-23%-ийн ашиг олдог тэр том зах зээлийн ашгийг ард түмэнтэйгээ нийлж зөв зүйтэй зарцуулах нь бидний хувьд маш том давуу тал юм.
Хэрвээ би өөрөө хөрөнгө оруулалтаа зээл аваад ч юм уу явуулах юм бол хувьдаа л ашгаа авна. Харин ард иргэдтэйгээ хамтраад ард иргэдээсээ хөрөнгө оруулалт босгож байгаа явдал маань эргээд ард түмэндээ ашиг хүртээх бодолтой байгаад юм.
Манай төсөл хэрэгжиж эхлэсэн цагаас хойш хэд хэдэн эмнэлэг барих хүсэлтэй байгаа. Яагаад эмнэлэг барих гэж байгаа вэ гэхээр архины донтолтод ороод ажил амьдралаа алдсан хүмүүстээ эмчилгээ хийлгэж тэр хүмүүстээ сэтгэл зүйн талаар нь дэмжлэг үзүүлэхүйц эмнэлэг барих төлөвлөгөөтэй байгаа.
Ашигтай байлгүй яахав. Энэ салбарт ашиггүй байх нөхцөл байхгүй. Дэлхий даяар энэ талаар мэдэж байгаа.
Мэдээж бид бүхэн босгож байгаа санхүүжилтэндээ хэмнэлттэй байх зорилготой байгаа. Хэмнэсэнч гэсэн чанаргүй зүйл хийж боллохгүй шүү дээ .Бидэнд төлөвлөсөн зүйл байгаа тийм болохоор тэр бүхнийг зөвхөн хөрөнгө оруулсан хүмүүстэйгээ хуваалцах болно.
© All Copyright 2025 by Unicorns.mn
→ Developed by Apprentice.mn